7000-1921
info@nam.mn
News

Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн Шведийн Социал Демократ Намын удирдлагуудтай уулзлаа

Админ
2022/08/30

Монгол Ардын намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн Шведийн Социал Демократ намын Гадаад харилцааны нарийн бичгийн дарга ноён Йохан Хасселтай уулзлаа. Уулзалт 2022 оны 06-р сарын 20-ны өдөр Шведийн Социал Демократ Намын Төв байранд боллоо.
Талууд олон жилийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан албан айлчлалууд хийхээр тохиролцсон ба хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ.



Түүнчлэн Шведийн Социал Демократ намын үүсгэн байгуулагч ардчилал, хүний эрх, энхтайван, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Шведийн Ерөнхий сайд асан Олоф Палме нэрэмжит олон улсын төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анна Сундструм, Гадаад харилцааны газрын дарга ноён Микаел Фагэрбэрг нартай уулзлаа. Энэхүү уулзалтаар Монгол Ардын намын 30 дугаар Их хурлаар шинэчлэн батлагдсан намын мөрийн хөтөлбөр болон эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа тодотгож буйгаа танилцуулж, намын дэвшүүлсэн дэвшилтэт бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.



AFFILIATED ORGANIZATIONS

The Mongolian People's Party is a non-governmental organization, which operates in the fields of involving and supporting its members in the implementation of the mission and programs, promoting the party's concepts and activities, conducting research and analysis, and participating in public works that benefit the citizens.