7000-1921
info@nam.mn
Нэг
ЭРХ ЧӨЛӨӨ-ТУСГААР ТОГТНОЛ
Нэг
ЭРХ ЧӨЛӨӨ-ТУСГААР ТОГТНОЛ

Ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл мөн.

Бид Мөрийн хөтөлбөрөө Монгол улсаа хөгжүүлэх төрийн бодлогын тулгуур үндэс болгон тунхаглан тодорхойлж байна.

Монголын ард түмний эрх чөлөөний БАТАЛГАА болох тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, нэгдмэл байдлыг  хангаж, олон тулгуурт гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн тэнцвэр, шүтэлцээг чухалчилна.

Монгол Ардын Нам нийгмийн ардчилал, үндэсний эрх ашгийг үзэл баримтлалынхаа эш үндэс болгож иргэний эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг дээдлэн эрхэмлэнэ. Хүний хөгжлийг нийгмийн дэвшлийн шалгуур гэж үздэг иргэн төвтэй хөгжлийн чиг шугамыг тууштай баримтлана. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд хүүхэд, залуучууд, өндөр настныг илүү анхаарч, гэр бүлийн хөгжлийг онцлон дэмжиж, хүйсийн тэгш эрхийг хангана.

Манай нам иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд эрх чөлөөтэй, элбэг хангалуун, эвсэг найртай, амгалан тайван аж төрж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, сурч, хөдөлмөрлөх тэгш өргөн боломж бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.

Монгол хүн эх орондоо сайхан амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилт нь МАН-ын бодлогын төвд оршино. Нийгмийн хамгааллыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын иргэн бүр бүх шатны боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг авах эрх зүй зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг бий болгоно.

Хувь хүний чадварыг нээж хөгжүүлэх, бүрэн дүүрэн ашиглах гол хөшүүрэг болох боловсрол, шинжлэх ухааны хөгжлийг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгоно. Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжлийн ирээдүйг баталгаажуулна.

Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, байгаль орчны өөрчлөлттэй уялдан гарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлж, хот хөдөөгийн ялгааг багасгаж, чинээлэг дундаж давхаргыг нийгмийн гол бүрэлдэхүүн хэсэг болгоно.

Уламжлалт хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, шинэчлэл, шинэ технологитой хослуулан хөгжүүлнэ.

Үндэсний соёл, сонгодог урлагийг төрийн ивээлд хөгжүүлэх, хүн бүр түүний үр нөлөөг хүртэх боломжоор хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг нутгийн иргэд, олон нийт, иргэний нийгмийн санаачилга, орон нутгийн удирдлагын хамтын хүчин чармайлтад тулгуурлан тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Хоёр
ЭВ НЭГДЭЛ-ИТГЭЛ ЗҮТГЭЛ
Хоёр
ЭВ НЭГДЭЛ-ИТГЭЛ ЗҮТГЭЛ

Эв нэгдэл, итгэл зүтгэл, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах нь манай намын үйл ажиллагааны зорилго мөн.

Ард олон төрдөө итгэх итгэл, үнэт зүйлсийн нэгдмэл байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийг хангах суурь болно.

Төрийн бодлого тууштай байж, дэлхийн хамтын нийгэмлэгт ХҮНДЛЭГДСЭН МОНГОЛ УЛС зарчмыг баримтлан, харилцан хүлээсэн үүргүүдээ бүрэн дүүрэн биелүүлнэ.

Хүний эрх, эрх чөлөөний бүх талын баталгааг хангаж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэн, иргэддээ чирэгдэлгүй үйлчилдэг, авлигаас ангид, хүнд сурталгүй, ил тод, мэргэшсэн, ардчилсан сайн засаглалыг хөгжүүлнэ.

Үнэн, бодитой, нийтэд хүртээмжтэй төрийн мэдээллийн ил тод санг бий болгоно.

Төрийн бодлогын нэгдмэл залгамж чанарыг бэхжүүлж, биеэ даасан тогтвортой хөгжлийн загварыг бий болгож, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг, тогтвор суурьшилтай болгоно.

Иргэн бүр бие биенээ хүндэтгэх, эрх үүргээ ухамсарлах, харилцааны өндөр соёлтой байх, эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг нийгэм, гэр бүл, боловсролын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлнэ.

Хүндлэх, хүндлүүлэх, харилцан итгэлцэх, бусдад хэрэгтэй байх, эрүүл саруул нийгмийн хүрээлэл дунд ажиллаж, амьдрах оюун санааны хэрэгцээг нийгмийн бүх шатанд анхааралдаа авч, судалж, хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоно.

Монгол Ардын Намын гишүүд бид :

Намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн үзэл санаан дор эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа өнөө, ирээдүйн өмнө түүхэн хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, ил тод, нээлттэй байдал, хүний эрхийг эрхэмлэж, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлан ажиллана.

Монгол гэдэг нэрээ ертөнцийн чихнээ дуурсгасаар ирээдүй рүү  итгэлтэй зорьцгооё.

Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрийн заалт бүрийг ширхэгчлэн биелүүлэх нь намын гишүүн бид бүхний журамт үүрэг мөн.

Гурав
ШУДАРГА ЁС-ХАРИУЦЛАГА
Гурав
ШУДАРГА ЁС-ХАРИУЦЛАГА

Шударга ёсыг дээдэлж, хариуцлагаа ухамсарлах нь Монгол Ардын Намын үйл ажиллагааны нэн чухал зарчим мөн.

Нийт нь нэгнийхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөөх эв санааны нэгдлийн зарчмыг нийгмийн шударга ёсны тулгуур хэмээн үзнэ.

Нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг эрхэмлэнэ.

Төрийн байгууллагуудын чиг үүрэг нарийн тодорхой, үйлчилгээ нь тэгш, хүртээмжтэй, ил тод, хариуцлагатай байх журмыг тууштай баримтлан,  шат дамжлагыг багасгах, хүнд суртлыг устгахын төлөө ажиллана. Цахим засгийг хөгжүүлэх замаар төрийн алба, үйлчилгээг иргэндээ хандсан, үр нөлөөтэй, шуурхай, хэмнэлттэй болгоно.

Байгаль орчинд ээлтэй, газар зүйн байршлын давуу талуудаа түшиглэсэн, Монгол хүний оюуны нөөцөд тулгуурласан, дэлхийд өрсөлдөх чадвартай, үндэсний аж үйлдвэр, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжин хөгжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ тогтвортой ажлын байраар хангах, өндөр цалин хөлстэй ажлын байруудад өөрийн орны иргэдийг ажиллуулах шаардлагыг бүхий л хэвшлийн хүрээнд тавина.

Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлж, түүнээс олох орлогоор ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах сан байгуулж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ.

Дөрөв
Тогтвортой хөгжил, чанартай өсөлт бүхий эдийн засаг

Тав
Эх дэлхийд ээлтэй хөгжлийн бодлого

AFFILIATED ORGANIZATIONS

The Mongolian People's Party is a non-governmental organization, which operates in the fields of involving and supporting its members in the implementation of the mission and programs, promoting the party's concepts and activities, conducting research and analysis, and participating in public works that benefit the citizens.