Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор Монгол Ардын намын Удирдлагын түвшинд намын гишүүд, иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсох, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх журам батлагдсан.
Монгол Ардын нам нь гишүүд, иргэд, олон нийтэд нээлттэй байж тэдний санал, хүсэлтийг байнга сонсож намын цаашдын бодлого хөтөлбөртөө тусгасаар ирсэн. 10-р сарын 03-07-ныг хүртэлх ажлын 13 хоногт 70 орчим гишүүд, иргэдтэй уулзаж 7 чиглэл бүхий саналыг нь авчээ. Иргэд, гишүүдээс ирсэн саналыг багцалбал Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх, Тэтгэврийн хувь хэмжээг нэмэх, Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдийг дэмжих, Монгол Ардын намын гишүүдийнхээ идэвх санаачилгыг нэмэгдүүлэх гэсэн саналууд багтаж байна.
Мөн дээрх хугацаанд иргэд, гишүүдээс 25 хүсэлт ирсний 45 хувийг бүрэн шийдвэрлэж, 30 хувийг Монгол Ардын нам шийдэх ёстой хэмээн хүлээн авлаа.
Гишүүд, иргэдийн хувьд олон нийтийн дуу хоолойг сонсох тодорхой цагийн хуваарь, тусгай байр гарган, ач холбогдол өгч байгаад талархалтай байгаагаа илэрхийлсээр байна.
The Mongolian People's Party is a non-governmental organization, which operates in the fields of involving and supporting its members in the implementation of the mission and programs, promoting the party's concepts and activities, conducting research and analysis, and participating in public works that benefit the citizens.